2017-10-22
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


ЭМАШТҮБ 2 ТӨСӨЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ 2 (ЭМАШТҮБ 2)
2015/09/08

ЭМАШТҮБ-ийн гол зорилго нь Монгол улсын баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд оршино. 1-9 ангийн сургуулийн насны хүүхдүүдийг сонгон авч, тэдний эрүүл мэндэд  анхааран ажиллахаар болсон юм. 

ТӨСЛИЙН ЗОРИЛТОТ БҮС, ХЭРЭГЖСЭН ХУГАЦАА
2013-2017
Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгууд 

Төслийн Удирдагч : Баяржаргал bayarjargal@nlm.mn

ОЛОЛТ АМЖИЛТ
Төсөл Ховд аймгаас эхлэн хэрэгжиж, 2009 онд Говь-Алтай, 2010 оноос Баян-Өлгий аймгуудыг хамран хүрээгээ өргөжүүлсэн юм. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллагсдын чадавхийг бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх болон эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцааг бэхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлд төвлөрч ажиллаж байна. 
Төслийн эхний үе шат 2012 онд дуусаж, хоёр дахь үе (2013-2017) хэрэгжиж эхэлсэн төдийгүй зорилтот бүлгээ илүү нарийвчлан 1-9 ангийн сургуулийн насны хүүхдүүдийг сонгон авч, тэдний эрүүл мэндэд  анхааран ажиллахаар болсон юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ
Тус төслийн дэмжлэгтэйгээр ихэнх сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүд эрүүл мэндийн мэдээллийн төвүүдээ шинэчлэн тохижууллаа. Сувилахуйн хоёр загвар, багийн эмчийн нэг, нийгмийн эрүүл мэндийн загвар төвүүд бий болж бусдадаа сайн үлгэр дууриал үзүүлэхүйцээр үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн мэдээллийг түгээх, туршлагаа хуваалцах үйл ажиллагааг төслийн зүгээс онцгойлон дэмжсэнээр, тус салбарт ажиллагсдыг зорилтот бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсэд нь идэвхжүүлэн амжилттай чиглүүлсээр байна.   

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН МЭДЛЭГ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ 
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд бүс нутгийн бүхий л эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хамран олон тооны мэргэжлийн сургалтууд, туршлага судлах аялал, уулзалтууд зохион байгуулсан. Эрүүл мэндийн анхан шатанд ажилладаг гол хүмүүс болох багийн эмч нар анх удаагаа  мэргэжлийн сургалтанд 100% хамрагдсан нь нүүдлийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд  нэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.    

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ 
Ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор төслийн зүгээс олон удаагийн эрүүл мэндийн аян зохиож, ТВ нэвтрүүлгүүд бэлтгэн мөн эрүүл мэндийн олон тооны мэдээлэл, сургалт сурталчилгааны гарын авлага материал бэлтгэн хэвлүүлж иргэдэд түгээсэн байна. 

Хүн амын дунд амны хөндийн эрүүл мэнд  анхаарал татсан асуудал байсан тул төсөл онцгойлон анхаарч хүүхдүүд, эцэг эхчүүдэд амны хөндийн аян зарлан шат дараалан зохион байгуулсан. Энэхүү аяны үр дүнд хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага сайжран сургууль цэцэрлэг дээрээ, гэртээ шүдээ угаах дадал хэвшилтэй болсон. Түүнчлэн хүүхдүүд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан нэлээдгүй хувиар шүдээ эмчлүүлжээ. 

ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХАРИЛЦАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ 
Төслийн хоёр дахь үе шатанд (2013-2017) гурван аймгийн эрүүл мэндийн удирдлагыг бэхжүүлэх чиглэлд голлон анхаарч ажиллах ба өнөөгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх болно. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үр дүнтэй бэхжүүлэхэд Эрүүл мэндийн газар болон Боловсролын газрын хамтын ажиллагааг өргөжүүлж, илүү уялдаатай, зохион байгуулалттай болгох нь амин чухал байгаа бөгөөд энэ нь төслийн цаашдын тогтвортой байдалд ч чухал юм. 

Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (45)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2