2017-12-14
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


НОРВЕГИ СУРГУУЛЬ

МОНГОЛ ДАХЬ НОРВЕГИ СУРГУУЛЬ
2014/04/30

НЛМ Норвегийн тусламжийн байгууллагын гадаад мэргэжилтнүүд дунд хүүхэдтэй гэр бүл олон байлаа. Нэг соёлоос өөр соёл заншил, нэг улсаас нөгөө улсад шилжин суурьших хөдөлгөөний улмаас тэдний хүүхдүүд Монгол сургуульд суралцдаггүй ч Улаанбаатар хотод байгаа мэргэжилтний хүүхдүүд нь Олон улсын сургууль (ОУС)-д элсэн суралцдаг. Харин тэдэнд Норвеги хэл соёл, шашин судлал зэрэг нэмэлт хичээлийг гэрийн сургалт болон цахим хэлбэрээр Норвеги мэргэжилтнүүд заадаг.

1995 онд Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байсан манай анхны гэр бүл сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй байлаа. Мөн шинээр очсон мэрэгжилтнүүдийн хүүхдүүдийг сургах олон улсын сургууль тус аймагт байгаагүй тул Норвеги сургууль байгуулах шаардлага бий боллоо. Тийнхүү 1998 онд НЛМ Норвегийн тусламжийн байгууллагын байрны залгаа байшинг сургуулийн зориулалтаар засаж тохижуулан анхны Норвеги сургуулийн албан ёсны нээлтийг хийсэн түүхтэй. Анхны хичээлээ гурван хүүхэдтэй эхэлж байсан бол удалгүй Норвегиос шинээр олон гэр бүл ирж тус сургуулийн хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Зарим үед Герман, Их Британи улсын иргэдийн хүүхдүүд төрөл бүрийн хичээлийг норвеги сурагчидтай хамт суралцаж, хамтдаа найзалж нөхөрлөдөг байв.

НЛМ Норвегийн тусламжийн байгууллага Дархан-Уул аймгаас Ховд аймаг руу 2008 онд шилжин үйл ажиллагаагаа явуулах болж, Ховд аймагт Норвеги хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулахын тул Дархан дахь сургуулийн тоног төхөөрөмж бүгдийг Ховд аймагт руу нүүлгэв. Тэнд байр түрээслэн сургуулиа эхлүүлжээ. 2012 оны хавар Ховд НЛМ-М Норвегийн тусламжийн байгууллагын дэргэд Норвеги сургуулийн барилгыг шинээр барьж, нээлтээ хийсэн юм. Одоо Норвеги сургууль нь иж бүрэн тоноглогдсон, олон жилийн турш үйл ажиллагаа явуулах боломжийн сургуулийн хэмжээнд хүрсэн байна.

Өнгөрсөн жилүүдэд  Норвеги сургуульд  урт, богино хугацаагаар нилээдгүй олон багш нар ирж ажиллажээ. Эх нутгаасаа өөр газар өсөн торниж, эх хэлээ сурангаа  цоо шинэ  нэн сонирхолтой соёл, ёс заншилтай танилцаж, Монгол анд нөхөдтэй болж, боловсрол эзэмшиж байгаа юм.






Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (50)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2