2017-12-14
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


Суурин төлөөлөгчийн мэндчилгээ

Алсын хараа
Ирэх он жилүүдэд НЛМ Норвегийн тусламжийн байгууллагаас алсын хараандаа тулгуурлан хийж бүтээх ажил үйлс их байна. Бид үйл ажиллагааны эхний арав гаруй жилд төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон нийслэл Улаанбаатарт төсөл хөтөлбөрөө хэрэгжүүллээ. 2007 оноос Ховд аймагт туршилтын төслийг эхлүүлж, улмаар дараа жил нь баруун бүсэд хөгжлийн хоёр төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
Баруун бүс нь бидний алсын харааны үндсэн зорилго  бөгөөд ирэх 5 жилд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад төслүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөөд байна. Нутгийн алс баруун хязгаарын хөгжилд дэмжлэг туслалцаа нэн хэрэгцээтэй байгаа тул бүс нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг зорьж байна.  

Хүүхэд ямагт улс орны ирээдүй байдаг. Монгол улсын ҮСХ-оос гаргасан 2010 оны эмхтгэлд хүн амын 40 хүртэлх хувь нь 20-оос доош насныхан байгааг дурдсан нь  манай байгууллагын нийгэм, эрүүл мэндийн төслүүдийг  хүүхдийн нөхцөл байдал, хөгжих боломжид анхаарал хандуулахад ихээхэн түлхэц болсон юм.

Бид  Монгол улс, ард иргэдийн сайн сайхны төлөө түнш хамтрагчдын хамт үг яриа, үйлчлэлээр зүрх сэтгэл бүхнээ зориулан хичээнгүйлэн ажиллана.

Монгол улс мандан бадарч,
Ирээдүйд цэцэглэн хөгжиж ,
Итгэл найдвар гэрэлтэн цацарч,  
Монголын ард түмэнд тайван амгалан амьдрахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

БИОРН О. СОРХУС
СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (50)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2