2017-12-14
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ

Баянзүрх Хөгжлийн Төсөл (БХТ)
Төслийн зорилго 
Баянзүрх хөгжил төсөл нь орон нутгийн эмнэлгийг дэмжих, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр зорилтот орон нутгийн түвшинд баталгаажих түвшингээс доогуур бүлгийн хүн амд анхаарч ажиллах үндсэн зорилготой хэрэгжсэн. 

Төслийн зорилтот бүс,  хэрэгжсэн хугацаа
1997-2003 
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 

Ололт Амжилт 
Энэхүү төсөл нь ноос, эрүүл мэнд гэсэн 2 үндсэн чиглэлтэйгээр хэрэгжсэн. 
2001 онд уг төслийн Эрүүл мэндийн чиглэл хэрэгжилтийн сүүлчийн шатандаа шилжиж, улмаар Эрүүл Мэнд-Хөгжил төсөл (ЭМХТ) рүү үйл ажиллагаа нь шилжсэн. Ингэснээр БЗХ төсөл нь зөвхөн ноосны чиглэлээр хэрэгжих болсон. 

Эрүүл мэндийн мэдээлэл 
Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжиж ажилласан. Эрүүл мэндийн ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт болон бусад сургалтуудыг зохион байгуулсан. Төрөл бүрийн эрүүл мэндийн мэдээлэл, компанит ажлуудыг орон нутгийн эмзэг бүлгийн хүн амд явуулж дэмжсэн. 

Ноосон Урлалын Сургалтын төв 
Монгол улсад ноос бол хамгийн чухал түүхий эдийн нэг юм. Ноосон бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нь хүн амын дунд чухалд тооцогддог. НЛМ-Тусламжийн байгууллагын дэргэд ноосон урлалын сургалтын төв байгуулагдсан. Энэ төв нь ноос цэвэрлэх, боловсруулах тухайлбал утас ээрэх, сүлжих, эсгий хийх зэрэг сургалтуудыг зохион байгуулсан. Эдгээр сургалтууд нь ажилгүй эмэгтэйчүүд , ганц бие эцэг, эхчүүдийг  гэрээр үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгосон. 400 гаруй хүн эдгээр сургалтад оролцсон бөгөөд тэднээс 100 үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүнээ зах зээлд тогтмол борлуулсан. 

2001 онд Цагаан Алт ноосон урлалын дэлгүүр Улаанбаатар хотод борлуулалтын үүргийг гүйцэтгэхээр байгуулагдсан бөгөөд ноосон бүтээгдэхүүн нь уг дэлгүүр болон Европт экспортод гарч байна. 

Орон нутгийн сургагч багш нарыг чадавхжуулахын тулд хэд хэдэн мэргэжлийн түвшний сургалтууд явагдсан. Ингэснээр төсөл нь Монгол улсад ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж сайжруулах, үндэсний үйлдвэрлэлийн хүрээнд тогтвортой байдлыг хангахад тусласан юм. 

БЗХТ бүтээгдэхүүн боловсруулах багаж хэрэгсэл авахыг хүссэн оюутнуудад зээл олгосон. 
2003 оноос БЗХТ болон Сэлэнгэ Хөгжлийн Төслийн (СХТ) ноосон бүтээгдэхүүний үйл ажиллагааны чиглэл Ноосны Өрхийн Үйлдвэрлэл Маркетингийн Төсөлд нэгджээ.  

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (50)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2