2017-12-14
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ

СЭЛЭНГЭ ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ (СХТ)
ТӨСЛИЙН ЗОРИЛГО 
Сэлэнгэ хөгжил төсөл нь өрхийн орлого бага иргэд, орон нутгийн байгууллагуудад дэмжлэг үзүүлсэнээр ядуурлыг бууруулах үндсэн зорилготой хэрэгжсэн юм. Мал аж ахуй, өрхийн тариалалт, ноос боловсруулах хөтөлбөрүүдээр дамжуулан өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан өрх гэрийн амьжиргаагаа сайжруулахад төсөлд хамрагдагсдыг чадавхжуулжээ.  

ТӨСЛИЙН ЗОРИЛТОТ БҮС, ХЭРЭГЖСЭН ХУГАЦАА 
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг 
1995 – 2008
Өрхийн тариалалт нь 2006 оноос Дархан –Уул аймгийн Ургамал Газар Тариалангийн Сургалт, Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд (УГТССЭШХ) шилжсэн. 

ОЛОЛТ АМЖИЛТ
СХТ нь НЛМ Норвегийн тусламжийн байгууллагаас  Монгол улсад хэрэгжүүлсэн хамгийн анхны төсөл бөгөөд мал аж ахуй, өрхийн тариалан, ноос боловсруулах чиглэлээр анхааран ажиллажээ. 
Төсөл хэрэгжсэнээр Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажилгүйдлийн түвшин буурахад ихээхэн хувь нэмэр оруулж, олон мянган хүмүүсийн амьдрал мэдэгдэхүйц сайжирсан байна.

МАЛ АЖ АХУЙ 
Төслийн мал аж ахуйн чиглэлийн зорилго нь Монголын нарийн, нарийвтар ноост хонины үүлдрийг хамгаалах, тоо толгойг тогтвортой өсгөн нэмэгдүүлэх боломжийг малчдад олгох, тэдний орлого амьжиргааг нэмэгдүүлэхэд анхааран ажиллажээ. 

НООС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Нарийн, нарийвтар ноост хонины үржүүлгийн ажлын шууд үр дүнд ноос боловсруулах чиглэл бий болсон. Төсөл амьжиргааны баталгаажих түвшин доогуур бүлгийн өрхүүдийг чадавхжуулах, тэдний амьдрал аж ахуйг тогтвортой байдлаар сайжруулахыг зорьсон юм. 2003 онд СХТ-ийн ноосны чиглэл нь Ноосны өрхийн үйлдвэрлэл маркетингийн (НӨҮМ) төсөл болж өргөжин, шинээр хэрэгжсэн. 
Төслийн зүгээс “Цагаан алт” дэлгүүрийг ашиглалтанд оруулж дотоодын зах зээлд байгаа ноосон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж ажиллажээ. Одоо ч төслийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Норвеги, Герман, Швед, Япон зэрэг улсуудад экспортолсоор байна. 

ӨРХИЙН ТАРИАЛАН
Өрхийн тариалан төсөл хүмүүс өөрсдийн газар, усны нөөцийг тариалан эрхлэхэд ашиглах боломжийг бүрдүүлэхийг хүссэн. Түүнчлэн жилийн турш эрүүл, тэжээллэг хоол хүнс хэрэглэхийн тулд хураасан ургацаа хэрхэн хадгалах, боловсруулахад голлон анхаарсан юм. Мөн эмзэг бүлгийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт ургацын борлуулалтыг дэмжин ажиллав.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (50)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2